Өнөөдөр Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн өдөр тохиож байна. Энэ хөдөлгөөний үндсийг бүрэлдүүлэгч хүмүүс нь сайн дурынхан учир "Сайн дурынхны өдөр" ч гэж олон улсад нэрлэдэг.

Энэ өдрийг Улаан загалмайн хөдөлгөөнийг санаачлагч, Нобелийн шагналт Анри Дюнаны мэндэлсэн өдрийг тохиолдуулан тэмдэглэдэг байна. Улаан загалмайн нийгэмлэг нь хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж, хүн бүрийг хүндэтгэх, хамгаалах, зовлон шаналалыг нь хөнгөвчилж, тус дэм болох зорилготой байгуулагдсан олон улсын хүмүүнлэгийн хөдөлгөөн юм.
Одоогоор дэлхий даяар 185 орны 97 сая сайн дурын ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Анх 1859 онд санаачилж, 1919 онд ашгийн бус үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилготойгоор албан ёсоор байгуулагдсан байна. Төв байр нь Швейцарийн Женев хотод байрладаг юм.
| Олон улсын Улаан загалмайн өдөр тохиож байна | ||
| Үзсэн: 2416 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.