1886 оны тавдугаар сарын 8-нд "Кока Кола" ундаа анх удаа эмийн зориулалтаар эмийн сангуудаар худалдаалагдаж эхэлсэн байна. Ундааны жорыг АНУ-ын эм зүйч Жон Стит Пембертон анхлан бүтээсэн юм.

Тэрээр Атланта мужийн Якобийн эмийн санд таван центийн үнэтэйгээр борлуулж эхэлжээ. Харин 1886 оны тавдугаар сарын 29-ний өдөр Пембертон "Кока Кола" ундааны анхны зар сурталчилгааг Атланта Мужийн нийтлэлд хэвлүүлж байсан байна.
Тухайн үед Америкчууд хийжүүлсэн ундааг эрүүл мэндэд сайн гэсэн ойлголттой байсан нь худалдан авалтыг нэмэгдүүлжээ. Харин найрлагадаа морфий оруулснаар толгойн болон бусад өвчнийг эдгээх зориулалттай байжээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 200 гаруй оронд "Кока Кола" ундааны салбар үйлдвэрүүд байрлаж, улмаар дэлгүүр, ресторан гээд бүхий л үйлчилгээний газруудад хамгийн ихээр борлуулагдаж байгаа юм.
| "Кока Кола" ундаа анх эмийн зориулалтаар худалдаанд гарчээ | ||
| Үзсэн: 3008 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.