Шууд Chart

Хөвсгөл аймгийн зарим суманд түргэн тусламжийн автомашин гардууллаа

2017-05-08 13:22:38

Монгол Улсын Засгийн газраас анх удаа орон нутгийн түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлийг 60 хувь  хийж, энэ онд 159 түргэн тусламжийн автомашиныг зарим суманд олгохоор болсон билээ.

Тус ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Эрүүл мэндийн сайдад хүсэлт тавьж Хөвсгөл аймгийн Ханх, Ренчинлхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул, Баянзүрх, Хатгал сумын эмнэлэгт бүрэн тоноглосон “УАЗ фургон” маркын автомашиныг гардуулан өглөө.

Дашрамд дуулгахад Хөвсгөл, Булган, Орхон, Архангай, Өвөрхангай аймийн зарим сумын эрүүл мэндийн төвд 13 түргэн тусламжийн фургон автомашиныг хүлээлгэн өгсөн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хөвсгөл аймгийн зарим суманд түргэн тусламжийн автомашин гардууллаа  
Үзсэн: 786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй