Шууд Chart

1994 онд Нелсон Мандела Өмнөд Африкийн Ерөнхийлөгчөөр сонгогджээ

2017-05-09 10:07:46

1994 оны тавдугаар сарын 9-нд Нелсон Холилала Мандела нь Өмнөд Африкийн бүрэн төлөөллийн ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны Ерөнхийлөгч болоод зогсохгүй анхны өнгөт арьст Ерөнхийлөгч болсон юм.

Түүний Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа тавдугаар сарын 10-наас хэрэгжиж эхэлсэн бөгөөд тэрээр 1994-1999 оны хооронд Ерөнхийлөгчийн албыг хашсан юм.

Тэрээр эвлэрэл, хэлэлцээг дэмжиж, Өмнөд Африкийн олон арьстны ардчилал руу шилжих шилжилтийг удирдахад хувь нэмрээ оруулжээ. Мандела 40 гаруй жилийн дотор 100 гаруй шагнал авснаас хамгийн нэр хүндтэй нь 1993 онд хүртэж байсан "Нобелийн энх тайвны шагнал" байдаг байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

1994 онд Нелсон Мандела Өмнөд Африкийн Ерөнхийлөгчөөр сонгогджээ  
Үзсэн: 1145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй