Шууд Chart

АНУ-ын байр суурь эргэлзээтэй үед цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх уулзалт эхлэв

2017-05-09 14:58:34

Германы Бонн хотноо цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх уулзалт эхэлсэн байна. Уулзалтад оролцогсод Парисын хэлэлцээрээс гарахгүй байхыг АНУ-д уриалжээ. Дэлхийн 190 гаруй орны төлөөлөгч Цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх эрхзүйн зохицуулалт, дүрэм журмын асуудлаар Бонн хотноо цуглаад байна.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард хүчин төгөлдөр болсон Парисын хэлэлцээрээр дэлхийн бүх улс орон хүлэмжийн хий ялгаруулалтаа бууруулах зорилтуудаа хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн юм. Гэвч дэлхийд хүлэмжийн хий ялгаруулалтаараа тэргүүлэгчдийн нэг АНУ энэ хэлэлцээрээс гарч магадгүй байр суурьтай байна.

Энэ уулзалтад АНУ төлөөлөгчдийн багаа илгээсэн боловч дэлхийд хүлэмжийн хий ялгаруулалтаараа хоёрдугаарт бичигддэг АНУ Парисын хэлэлцээрт үлдэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн танилцуулсан цаг уурын өөрчлөлтийг сааруулах тухай арга хэмжээг өөрчлөх тухай зарлигт гарын үсэг зураад байгаа юм. Трамп Ерөнхийлөгч Парисын хэлэлцээрээс АНУ гарах эсэхийг ойрын үед шийднэ гэдгээ саяхан мэдэгдсэн. Иймд Бонн хотод болж байгаа энэ уулзалтад оролцогчид дэлхийн дулаарлыг сааруулахын тулд АНУ-тай хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай байна.

Иймд АНУ байр сууриа эргэн харах нь зүйтэй гэсэн уриалгыг гаргаж байна. Бонн хотод болж байгаа энэ уулзалт ирэх 7 хоногийн пүрэв гараг хүртэл үргэлжлэх юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын байр суурь эргэлзээтэй үед цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх уулзалт эхлэв   
Үзсэн: 765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй