Шууд Chart

Холбооны мөрдөн товчооны тэргүүнийг албан тушаалаас нь огцрууллаа

2017-05-10 17:10:55

АНУ-ын  ерөнхийлөгч Дональд  Трамп  Холбооны  мөрдөн товчооны  тэргүүн  Жеймс  Комиг  албан  тушаалаас нь огцруулах шийдвэр гаргасан байна. Цагаан ордны  мэдээгээр, Дональд Трамп энэ шийдвэрээ гаргахдаа  Ерөнхий прокурор Жеф Сеншс болон  түүний орлогч Род Розенстины  зөвлөмжид үндэслэсэн аж. АНУ-ын  ерөнхийлөгч Трамп, "Холбооны мөрдөх товчоо бол  Америкчуудын хүндэтгэдэг,  чухал байгууллагын нэг. Өнөөдөр Америкийн хууль сахиулах  системийн гол  бахархал  болсон энэ байгууллагын  шинэ  эхлэл  байх болно" гэдгийг  тэмдэглэн хэлсэн  байна. 

Жеймс Коми нь  Ерөнхийлөгч Трампын сонгуулийн штаб  Оростой  холбоотой  байсан гэх  асуудлыг  мөрдөн шалгах ажиллагааг  удирдаж байсан юм.  Тэрээр  холбооны  мөрдөх товчоонд  шинэ ажилтан элсүүлэх  компанит ажлаар Лос Анжелост  явж байхдаа өөрийг нь халсан  талаарх мэдээллийг хүлээн авсан байна.  Мөн 7 хоногийн өмнө  Конгресс дахь сонсгол дээр Трампын өрсөлдөгч Хиллари Клинтоны  захидлуудын талаар  тодорхой бус мэдээлэл  өгсөн нь  батлагдсанаас хойш  хэдхэн цагийн дараа  ийнхүү огцруулах шийдвэр гарсныг  онцолж  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Холбооны мөрдөн товчооны тэргүүнийг албан тушаалаас нь огцрууллаа  
Үзсэн: 712 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
gsh [172.58.23.xxx] 2017-05-11 05:08
Trump ih l olon hunii durguig hurgej baina daa. Ingej bgad tsagaasaa nu majiih wii dee. Kennedy shig zuil bolno gej bodoj bn.

Бидэнтэй нэгдээрэй