Тайландын Паттани хотод өчигдөр 2 дэлбэрэлт болсны уршгаар 60 гаруй хүн гэмтэж шархадсан байна. Тэдгээрээс 20 орчмынх нь биеийн байдал онц хүнд байгаа аж.
Тайландын эрх баригчид мусульманы салан тусгаарлагчид энэ дэлбэрэлтүүдийг үйлдсэн гэж сэжиглэж байгаа юм байна. Тайландын нийт хүн амын дийлэнх нь буддын шашинтай. Харин өмнөд 3 муж болох Ява, Паттани, Наратхиват мужид исламын шашинтнууд олноороо амьдардаг.
Энд салан тусгаарлах хөдөлгөөн өрнөж, эрх баригчидтай тэмцэх болсны улмаас өнгөрсөн 13 жилийн хугацаанд 6500 хүн салан тусгаарлагчдын гарт амиа алдсан байна.





| Тайландын Паттани хотод болсон дэлбэрэлтийн уршгаар 60 хүн гэмтэж шархаджээ | ||
| Үзсэн: 686 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.