Шууд Chart

"Үхэшгүй мөнхийн хороо" жагсаалд ОХУ даяар 8 сая гаруй хүн оролцжээ

2017-05-11 10:22:21

Дэлхийн хэвлэлүүд Москвад болсон Ялалтын баярыг тодорхойлохдоо "жижиг  парад, том  жагсаал  боллоо" хэмээжээ. Ялалтын баяраар  болдог гол арга хэмжээ бол "Бессмертний полк" буюу "Үхэшгүй мөнхийн хороо" нэртэй олон нийтийн жагсаал юм.

Өнгөрсөн жилийн энэ жагсаалд  500 гаруй мянган хүн  оролцож  байсан. Энэ жил ОХУ  даяар  болсон  жагсаалд  8 сая  хүн  оролцсон  тухай  Оросын хэвлэлүүд  мэдээлж  байна. Москвад  болсон  энэ  жилийн  жагсаалд Их Британи, Италийн хөгжимчид дайнд  оролцож  явсан өвөг дээдсээ дурсан    оролцсон  байна.

Ер нь энэ  жагсаал эх  орны  дайн  төдийгүй дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх жагсаал болон өргөжих  болсон. Ази,  Африк  гээд  олон  оронд  дайнд  амиа алдсан  хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэн зургыг нь барин  жагсах болжээ.

Энэ жил л гэхэд  Японд ийм арга хэмжээ анх удаагаа болсон. Грекийн найман ч хотод ийм жагсаал хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн. Харин  АНУ-ын 20 хотод  өнгөрсөн 7-ны өдөр "Үхэшгүй мөнхийн хороо" нэртэй арга хэмжээг зохион багйуулсан байна. Энэ нь Португали, Итали, Герман, Бельги гээд олон улсад болдог болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Үхэшгүй мөнхийн хороо" жагсаалд ОХУ даяар 8 сая гаруй хүн оролцжээ   
Үзсэн: 708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй