Шууд Chart

Москвад Ялалтын баяр тэмдэглэх зардал хагас тэрбум рубльд хүрчээ

2017-05-11 10:29:55

ОХУ-ын "Росбизнес консалтинг медиа" компанийнхан жил бүр Аугаа эх орны дайны Ялалтын  баярыг  тэмдэглэхэд  зориулсан зардлын тооцоог  ойролцоогоор гаргадаг. 

Тэгвэл энэ жил Москвад Ялалтын баяр  тэмдэглэх зардал хагас тэрбум рубльд хүрсэн гэж мэдээлжээ. Төрийн худалдан валтын  сайт дахь мэдээлэл,  рбк-ийн мэргэжилтнүүдийн тооцоонд үндэслэн нийтдээ 509  сая рублийг  Ялалтын баяр тэмдэглэхэд зориулаад буй юм  байна. 

Хамгийн их зардал  мөнгө Улаан талбай дахь  жагсаалд  оролцогчдыг зөөж,  тээвэрлэхэд зарцуулагджээ.  Энэ зардал  ойролцоогоор  150 сая рубльд хүрсэн байна. Мөн Москвагийн тэнгэрийг  цэлмэг байлгаж үүл хөөхөд зориулж 98 сая рублийг зарцуулсан. Гэвч хичнээн хөрөнгө мөнгө байгаад байгаль цаг уурыг өөрчлөх  амаргүйг цаг агаар  баталсан гэхэд болно. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Москвад Ялалтын баяр тэмдэглэх зардал хагас тэрбум рубльд хүрчээ  
Үзсэн: 1326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй