Шууд Chart

"SECIM" төсөл Дархан-Уул аймагт хэрэгжинэ

2017-05-11 11:16:18

Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуйн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтарсан Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх /SECiM/” төсөл манай аймагт хэрэгжихээр болжээ. Монгол Улсын зургаан аймагт тус төсөл хэрэгжих бөгөөд нэг аймгаар нь Дархан-Уул аймаг сонгогджээ. Уулзалтаар төслийн хүрээнд 2017 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ярилцаж, талууд гарын үсэг зурсан юм. Төслийн хүрээнд НҮБ-ын ХХААБ-аас Дархан-Уул аймагтай 2017 онд дараах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Аймаг дахь төслийн зохицуулагч нь ХААИС-ийн мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр аймгийн эдийн засгийн нөхцөл байдалд нарийвчилсан судалгаа хийх, Зах зээл, борлуулалт, шошгожуулах чиглэлээр болон Rural Invest сургалтын хөтөлбөрийн хүрээнд бизнесийн сургалтуудыг холбогдох талуудад зохион байгуулах, Орхон Кластер төслийг боловсруулахад хамтран ажиллах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх (хүнсний ногоо, жимс жимсгэнэ), Олон улсын зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйн брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэхэд зах зээлийн суурь судалгаа хийж дэмжлэг үзүүлэх, Зөгийн аж ахуй хөгжүүлэхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, Арьс шир, ноос ноолуурын нэмүү өртгийн сүлжээ (үйлдвэрлэл-боловсруулах-зах зээл)-ний судалгааг хамтран хийхээр болсон юм.

Энэхүү төсөл Дархан-Уул аймагт 2020 оны нэгдүгээр сар хүртэл хэрэгжинэ гэж Дархан-Уул аймаг дахь манай сурвалжлагч Л.Буянхишиг мэдээллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"SECIM" төсөл Дархан-Уул аймагт хэрэгжинэ  
Үзсэн: 873 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй