Шууд Chart

"Мерседес Бенц" компани 1924 оны энэ өдөр байгуулагджээ

2017-05-11 11:57:33

1924 оны тавдугаар сарын 11-нд авто машин үйлдвэрлэгч "Мерседес Бенц" компани байгуулагджээ. 1886 онд Германы инженер Карл Бенц дотоод шаталтат хөдөлгүүр бүхий авто машин үйлдвэрлэжээ.

Харин 1885 онд "Готтлиб Даймлер" дотоод шаталтат хөдөлгүүрээр ажилладаг анхны тээврийн хэрэгсэл зохион бүтээсэн нь мотоцикл байлаа. Авто машины түүхийг бүтээгч энэ хоёр эрхэм тус  тусдаа "Даймлер-Моторен Gesellschaft" болон "Бенц" нэртэй компани байгуулан өрсөлдөж байсан хэдий ч 40 жилийн дараа буюу 1924 оны энэ өдөр хоёр компанийг нэгтгэн "Мерседес Бенц" компанийг үүсгэн байгуулсан түүхтэй юм.

"Мерседес Бенц" хэмээх тэмдэг нь газар, агаар болон далай тэнгисээр зорчих зориулалттай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий бага оврын төхөөрөмж гэсэн утгатай юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Мерседес Бенц" компани 1924 оны энэ өдөр байгуулагджээ   
Үзсэн: 1412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй