Шууд Chart

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин үүрэгт ажилдаа ороод байна

2017-05-11 12:22:16

Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшсэн Му Жэ Ин Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа ороод байна. Өмнөд Солонгосын  сонгуулийн хороо санал хураалтын дүнг танилцуулж Му Жэ Ин  ялалт  байгуулсныг баталсны дараа ийнхүү Ерөнхийлөгчийн  бүрэн эрхийг  Мун Жэ  Инд олгосон байна. 

Үндэсний Сонгуулийн хорооноос мэдээлснээр Мун Жэ Ин нийт 13 сая 423 мянга 800 сонгогчийн буюу 41.08 хувийнх нь саналыг  авч  ялалт байгуулсан байна. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд  Өмнөд  Солонгосын  32.8 сая  сонгогч  саналаа  өгсөн нь  сүүлийн  20  жилийн хамгийн  өндөр ирц болж байгаа юм байна.

Мун Жэ Ин  Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсон даруйдаа  Өмнөд  Солонгосын  зэвсэгт хүчний  штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга  Ли Сун Чжинтэй  утсаар  ярьж  Умард  Солонгостой  холбоотой  асуудлаарх тайлан илтгэлийг нь сонссон  байна.  Үүнтэй  холбоотойгоор  шинэ Ерөнхийлөгч  улс  орны зэвсэгт  хүчинд  итгэдгээ илэрхийлсний  хамтаар  юуны  түрүүнд байлдааны  бэлэн  байдлаа  хангасан хэвээр  байхыг уриалсан  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин үүрэгт ажилдаа ороод байна   
Үзсэн: 1327 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй