1364 оны тавдугаар сарын 12-ны энэ өдөр Польшийн хамгийн анхны их сургууль болох Краковын их сургууль байгуулагджээ. Уг сургууль нь дэлхийн хамгийн анхны их сургуулиудын нэг бөгөөд Польш улсын анхны харин Европын хоёр дахь их сургууль болсон юм.
Уг сургуулийг төгсөгчид нь дэлхийд алдар нэрээ түгээсэн математикчид, суут сэтгэгчид, зохиолчид төрөн гарчээ. Краковын их сургууль нь хүмүүнлэгийн ухаан, хууль, байгалийн болон нийгмийн шинжлэх ухаан, мөн анагаах гэсэн таван салбар сургуультай. Нийтдээ 40 мянга гаруй оюутан 80 гаруй төрлийн мэргэжлээр сонгон суралцдаг, 4000 гаруй эрдэмтэн, багштай улсын томоохон сургуулийн нэг юм.
| 1364 онд Краковын их сургууль байгуулагджээ | ||
| Үзсэн: 1229 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.