2008 оны энэ өдөр Хятадын Сычуань мужид орон нутгийн цагаар 14 цаг 28 минутад рихтерийн шаталбараар 8 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн голомт нь тус мужийн нийслэл Ченду хотоос 80 км-ийн алсад, газар доор 19 км-ийн гүнд байсан бөгөөд газар хөдлөлт ойролцоогоор хоёр минут үргэлжилжээ.
Газар хөдлөлтийн чичиргээ нь 1500 км-ийн алсад орших нийслэл Бээжин болон Шанхай хотод мэдрэгдэж байсан байна. Сычуань муж нь нийт 15 сая гаруй хүн амтай бөгөөд газар хөдлөлтийн улмаас 87 мянган хүн энэ байгалийн гамшигт өртөж амь насаа алдаж, 374 мянган хүн гэмтэж бэртэн, 4.8 сая гаруй оршин суугч орон гэргүй болжээ.
Мөн 18.222 хүн сураггүй болсон гэсэн жагсаалтад бүртгэлтэй байдаг байна. 2008 онд болсон Сычуанын газар хөдлөлт нь 21-р зуунд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүчтэй, хамгийн олон хүний амь үрэгдсэн байгалийн гамшиг болсон юм. Мөн БНХАУ-д сүүлийн 30 жилд тохиолдож байгаагүй хүчтэй газар хөдлөлт байжээ.

| 2008 онд БНХАУ-ын Сычуань мужид 8 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ | ||
| Үзсэн: 3631 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.