Шууд Chart

ОХУ-д ижил хүйстнүүдийн эрхийн төлөө нэхэмжлэл гаргахаар зэхэж байсан иргэдийг барьж, хорьжээ

2017-05-14 11:11:26

Хоригдсон таван иргэн Чеченьд ижил хүйстэн эрэгтэйчүүдийг эрүүдэн шүүж, шахаж хавчиж байгааг шалгаж өгөхийг хүссэн өргөдөл гаргахаар зэхэж байжээ. Тэднийг цагдаа нар ерөнхий прокурорд өргөдлөө өгөхөөр Москва хотын метроны төв буудалд цугларч байхад нь “зөвшөөрөлгүйгээр эсэргүүцлийн ажиллагаа явуулах гэж байсан” гэх үндэслэлээр баривчилсан гэж "Евроньюс" мэдээлж байна.

Тус агентлагийн мэдээлснээр "Цагдаа нар Оросын төдийгүй олон улсын хууль дүрмээр баталгаажсан гомдол гаргах эрхийг зөрчиж байна” гэж идэвхтэй эсэргүүцэгчдийн нэг нь ярьжээ.

Чеченьд ижил хүйстэн эрэгтэйчүүдийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ явуулж байгаа талаар анх Оросын “Новая газета” сонин мэдээлж байсан байна. Сонины өгүүлэлд 100-аад ийм эрэгтэй байдаг гэж тоймлосон байна. Энэ мэдээлэл гарсны дараа асуудлыг Кремлийн түвшинд авч хэлэлцсэн ч “ижил хүйстнүүдийг эрүүдэн шүүж байгаа гэх нотолгоо олдоогүй” гэж Путины хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэж байжээ.

Өнгөрөгч долоо хоногт Германы канцлер Ангела Меркел ОХУ-д айлчлал хийх үеэрээ Чеченьд болж байгаа үйл явдалд анхаарал хандуулж, дахин хүчирхийлэл гаргахгүй байхад анхаарахыг ОХУ-ын Ерөнхийлөгчөөс хүсч байсныг "ВВС" сануулж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-д ижил хүйстнүүдийн эрхийн төлөө нэхэмжлэл гаргахаар зэхэж байсан иргэдийг барьж, хорьжээ   
Үзсэн: 2047 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.43.xxx] 2017-05-14 15:11
BALIAR GOMONUUD

Бидэнтэй нэгдээрэй