Ватикан дахь Дэлхийн Таеквондогийн холбоо, Италийн Таеквондогийн холбооноос Ромын пап лам Францист 10 дугаар зэргийн хар бүс олгож, их мастер хүндэтгэлийн цол гардууллаа. Мөн түүнд өргөмжлөл, таеквондогийн хувцас, бүс дурсгажээ.

“Таеквондо бол хүнлэг ёсыг тодотгох спортын нэг төрөл. Хэн бүхнээс илүү ядарч, зовсон хүмүүст анхаарал хандуулж, тэдний төлөө сэтгэл зүрхнээсээ залбирдаг хүн бол пап лам Францис. Өнөөдөр түүнээс илүү энэ шагналыг хүртэх хүн үгүй” гэж Италийн таеквондогийн холбооны хүндэт гишүүн Парк Ёонг Гил хэлжээ.
Пап лам Францис Таеквондогийн өлгий нутаг, Католик шашинтай Өмнөд Солонгос улсад үргэлж хайр энэрэлээ үзүүлж, сургааль номлолоо айлддаг юм.
Ёслолын арга хэмжээнд Дэлхийн Таеквондогийн холбооны Ерөнхийлөгч Чой Чун Вон, Италийн Таеквондогийн холбооны Ерөнхийлөгч Анжело Сито болон Ватикан дахь Өмнөд Солонгосын Элчин сайд Жон-Хуй нар иржээ.
| Ромын Пап Таеквондогийн их мастер боллоо | ||
| Үзсэн: 2239 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.