БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо олон улсын хамтын ажиллагааны асуудлаарх “Нэг бүс-нэг зам” чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Чуулга уулзалтад 29 орны төр, засгийн тэргүүн оролцож байна. Тодруулбал, Аргентин, Белорусь, Чили, Чех, Индонези, Казахстан, Кени, Лаос, Филиппин, ОХУ, Швейцарь, Турк, Узбекистан, Вьетнам, Киргизийн Ерөнхийлөгч, Камбож, Этиоп, Фиджи, Грек, Унгар, Итал, Малайз, Монгол, Пакистан, Польш, Серби, Испани, Шри-Ланкагийн Ерөнхий сайд, мөн Мьянмарын Төрийн нарийн бичгийн дарга оролцож буй юм.
Үүнээс гадна АНУ, БНСУ, БНАСАУ, Герман, Франц, Их Британи, Европын холбоо, Японы төлөөлөгчид, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал, мөн Дэлхийн банкны Ерөнхийлөгч оролцож байна. Чуулга уулзалтад дэлхийн 130-аад орны 1 мянга 500 гаруй зочин төлөөлөгч оролцож байна.
Чуулга уулзалтын эхний өдөр буюу өнөөдөр уулзалтын нээлтийн ажиллагаанаас гадна сэдэвчилсэн зургаан уулзалт болно. Маргааш дугуй ширээний хоёр том уулзалт болох юм байна. Дугуй ширээний уулзалтыг 2014 онд АТЭС-ийн удирдагчдын албан бус уулзалт болж байсан Бээжин хотын Хуайжоу дүүргийн Янциху олон улсын бага хурлын төвд хийх юм байна.
БНХАУ-ын дарга Ши Зиньпин чуулга уулзалтыг дүгнэж хэвлэлийн бага хурал хийснээр чуулган өндөрлөнө. Хятад улс 2013 онд “Нэг бүс-нэг зам” эдийн засгийн хөгжлийн шинэ стратеги хэрэгжүүлэх болсноо зарласан.
Энэ стратеги Торгоны зам эдийн засгийн бүс, далайн Торгоны зам гэсэн хоёр гол чиглэлтэй. “Нэг бүс-нэг зам” том төслийг хэрэгжүүлснээр өрнөд болон дорнод хооронд бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх боломж бий болох юм.
| “Нэг бүс-нэг зам” дээд түвшний чуулга уулзалт Бээжин хотноо эхэллээ | ||
| Үзсэн: 1444 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.