Шууд Chart

Антониу Гутерриш: “Нэг бүс-нэг зам” олон улсын түвшинд харилцан ярилцах шинэ боломжийг нээж байна

2017-05-14 18:10:45

“Нэг бүс-нэг зам” санаачилга харилцан ярилцах шинэ суваг нээж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Бээжин хотод “Нэг бүс-нэг зам” чуулга уулзалтын нээлтэд үг хэлэхдээ мэдэгдлээ.

Тэрбээр “Энэ санаачилга зөвхөн бараа бүтээгдэхүүний хөдөлгөөнд шинэ суваг нээгээд зогсохгүй мөн улс орон хооронд харилцан ярилцах боломжийг бий болгож, дэлхийн хөгжилд цоо шинэ хуудас нээлээ” гэдгийг онцоллоо.

Антониу Гутерриш “Энэ үйл хэрэгт Хятад улсыг татан оролцуулах нь чухал. Дэлхий ертөнц олон туйлт болж байгаа ч ингэлээ гээд энх тайван, тогтвортой байдлын баталгаа алга. Олон туйлт ертөнц олон талт харилцаа, хамтын ажиллагаа, олон улс орныг нэгдмэл удирдлага дор өөрт байгаа боломжийг ашиглахыг шаарддаг” гэж үзэж байна.

Ерөнхий нарийн бичгийн даргын хэлж байгаагаар НҮБ “Нэг бүс-нэг зам” санаачилгад дэмжлэг үзүүлэхэд бэлэн бөгөөд Хятад улсад энэ төслийн хүрээнд өөрт хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь туслахад бэлэн байна.

“Нэг бүс-нэг зам” чуулга уулзалтад 28 орны төр, засгийн газрын тэргүүн, үүний дотор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристин Лагард, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким нар байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Антониу Гутерриш: “Нэг бүс-нэг зам” олон улсын түвшинд харилцан ярилцах шинэ боломжийг нээж байна   
Үзсэн: 829 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй