Шууд Chart

Дональд Трамп: Надад БНАСАУ-ын асуудлыг шийдэх хэд хэдэн санаа байна

2017-05-14 18:15:00

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанд БНАСАУ-ын зүгээс ирж байгаа аюул заналыг арилгах хэд хэдэн хувилбар байгаа бололтой. Трамп өчигдөр телевизийн “Фокс ньюс” сувагт ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгдлээ.

Дональд Трамп энэ үеэр Вашингтон Пхеньяны хувьд яах гэж байна гэсэн асуултад нэг их дэлгэрэнгүй хариулахаас татгалзаж, “Би энэ талаар яримааргүй байна. Гэхдээ бидэнд хэд хэдэн гайгүй санаа оноо бий” гэлээ.

Мөн тэрбээр Солонгосын хойгийн зохицуулалтын асуудлыг Барак Обамаг Ерөнхийлөгч байх үед эхлүүлж, шийдэх ёстой байсан гэх байр сууриа давтлаа. Үүгээр ч зогсохгүй АНУ-ын Ерөнхийлөгч БНАСАУ цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзах тохиолдолд тус улсын залуу удирдагч Ким Жон Ын-тай уулзахад бэлэн гэдгээ өмнө илэрхийлсэн.

БНАСАУ-ын Гадаад яамны Америкийн асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Чо Сон Ху таатай нөхцөл бүрэлдэх тохиолдолд Пхеньян болон Вашингтоны хооронд яриа хэлэлцээ хийж болохыг үгүйсгээгүй юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трамп: Надад БНАСАУ-ын асуудлыг шийдэх хэд хэдэн санаа байна   
Үзсэн: 634 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй