Шууд Chart

Эко дүүрэг болох зорилт дэвшүүлсэн Хан-Уул дүүргийнхэн 15 мянган мод тарьжээ

2017-05-15 11:16:18

Аливаа улсын нийслэлийн 90 хувь нь ногоон байгууламж байна гэсэн олон улсын стандарт байдаг юм байна. Гэтэл манай улсын нийслэл Улаанбаатар хотын ердөө тавхан хувь нь ногоон байгууламж байдаг гэсэн харамсалтай тоо бий. Тиймээс сүүлийн жилүүдэд нийслэл, дүүрэг, хороо шат шатандаа энэ асуудалд багагүй ач холбогдол өгч байгаа. Тухайлбал, Хан-Уул дүүргийн засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг тусгаж,  нийслэлийн өнгийн тодорхойлогч Хан-Уул дүүрэг нь “ЭКО ДҮҮРЭГ” болох зорилт дэвшүүлэн ажиллаж буй юм.

Тус ажлынхаа хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд тохиосон “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс болон Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын  удирдлагууд, ажилтан албан хаагчид, Хороод  дүүргийн иргэд, аж  ахуйн нэгж, байгууллага, Сургууль,  Цэцэрлэг, Сууц Өмчлөгчдийн Холбоод “Бүх нийтээр мод тарих” үйл ажиллагаанд нэгдэж мод тарьсан юм.

Дүүргийн нутаг дэвсгэрт 15000 ширхэг мод, бут сөөг тарьсан. Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн  эзэмшлийн зам талбай, орон сууцны ногоон байгууламжийн талбай, шороон хөрс бүхий л газрыг зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх ажлыг зохион байгууллаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эко дүүрэг болох зорилт дэвшүүлсэн Хан-Уул дүүргийнхэн 15 мянган мод тарьжээ  
Үзсэн: 1229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй