АНУ-ын үндэсний агаар сансрын захиргаа буюу NASA-гийн инженерүүд Улаан нүдэн гараг гэж нэрлэгддэг Марс гараг дээр судалгаа хийх зорилгоор "Batmobile" нэртэй тээврийн хэрэгсэл зохион бүтээснээ танилцууллаа. Энэ тухай "Mars Moon Space" төслийн албан ёсны цахим хуудсанд нийтэлжээ. Олон жилийн судалгааны үр дүнд Улаан нүдэн гарагийн ямар ч гадаргуугийн нөхцөл байдлаас үл хамааран энэ машины явах эд анги болон туулах чадварыг нь хөгжүүлэн зохион бүтээсэн гэж NASA-гийн инженерүүд онцолсон байна.
Цахилгаан үүсгүүрийн тусламжтайгаар ажиллах цахилгаан хөдөлгүүр нь нарны эрчим хүчнээс тэжээл хүлээж авах гэнэ. Харин 6 ширхэг дугуйны хувьд маш бат бөх, өвөрмөц загвартайгаар хийгдсэн нь өмнөө тулгарах саадыг төвөггүй туулах боломжийг олгож өгөх юм. Сонирхолтой нь Марс гарагийг судлах энэхүү машиныг бүтээх санаа нь NASA агентлагийн гол төлөвлөгөөнд ороогүй байгаа аж. Өөрөөр хэлбэл 6 дугуйт Улаан нүдэн гарагийн судалгааны машиныг албан ёсоор тус гараг руу илгээх ямар нэгэн төлөвлөгөөг NASA агентлаг хараахан гаргаагүй гэжээ.
Харин "SpaceX" компанийг үндэслэгч Илон Маск энэ талаар сонирхож байгаа гэдгээ мэдэгдэж, илүү боловсронгуй, хөгжүүлэн бүтээх бодолтой байгаагаа илэрхийлсэн юм байна. Сонирхуулахад, NASA-ын хэрэгжүүлсэн туршилт амжилттай болж, Марс гарагийн хөрсөнд суулгасан төмсний үр өнгөрөгч гуравдугаар сарын эхээр соёолжээ. Түүнчлэн, эрдэмтэн судлаачид, 2025 он гэхэд, энэ гараг дээр хүн төрөлхтний анхны хүнийг илгээхээр төлөвлөж байна.

| Марс гараг дээр ажиллах боломжтой "Batmobile" машиныг танилцуулжээ | ||
| Үзсэн: 795 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.