Шууд Chart

Ухаалаг утас болон виртуал технологийн тусламжтайгаар эмчийн зөвлөгөөг авч болно

2017-05-16 11:19:27

XXI зууны технологижсон иргэд эмчийн үзлэг, эрүүл мэндийн зөвлөгөөг зөвхөн эмнэлэгт эсвэл аль нэг газар очиж авах шаардлагагүй болж байна. Учир нь ухаалаг гар утсаараа дамжуулан виртуал технологийн тусламжтайгаар эмчийн зөвлөгөөг хэзээ ч, хаанаас ч авах боломжтой боллоо. АНУ-ын Өмнөд Калифорнийн Их сургуулийн мэргэжилтнүүд ухаалаг гар утсанд зориулж "DocOn" нэртэй шинэ төрлийн аппликейшнийг зохион бүтээжээ.

Энэхүү аппликейшны тусламжтайгаар мэргэжлийн эмчийн зөвлөгөөг ухаалаг гар утсаараа дамжуулан, хурдан шуурхай, цаг хугацаа алдалгүй хүлээж авах боломжтой юм байна. Виртуал эмч нь тухайн хэрэглэгчээс авахыг хүссэн зөвлөгөө болон тухайн хүний биеийн байдал, юу хүсч байгаа, юу нь өвдөж байгаа, гээд бусад асуултыг асууж, хариулахаас гадна яг л бодит мэт хүний мэдрэмжийг төрүүлэх гэнэ.

Тус аппликейшныг бүтээхэд хамтран оролцсон доктор Лесли Саксон хэлэхдээ, энэхүү аппликейшн нь өнөөгийн  энэ цахим ертөнцөд хамгийн их хэрэгцээтэй, цагаа олсон технологийн дэвшил хэмээн онцолж, хамгийн гол нь маш зөв дүгнэлт, мэргэжлийн зөвлөгөөг өгч байгаа нь илүү давуу талтай гэсэн байна. Учир нь эмчийн зөвлөгөө авахаар урт дараалалд их цаг хугацааг зарцуулан зогсох өвчтөн болон үйлчлүүлэгчдийн тоог бууруулах юм. Энэхүү технологийг зохион бүтээгчид мэргэжлийн эмч нарыг тусгайлан асуулт хариултаар бэлтгэж, 3D бүхий камеруудын тусламжтайгаар олон талаас нь зураг авч жинхэнэ мэт вуиртуал орчин бий болгосон нь эрүүл мэнд, анагаах ухааны салбарт цоо шинэ дэвшлийг нэвтрүүлж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ухаалаг утас болон виртуал технологийн тусламжтайгаар эмчийн зөвлөгөөг авч болно  
Үзсэн: 624 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй