Шууд Chart

Тоёота нисдэг машины төсөлд хөрөнгө оруулна

2017-05-16 11:42:01

Автомашин үйлдвэрлэгч Тоёота компани нисдэг машины төсөлд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр болсон тухайгаа мэдэгдээд байна. Картивэйтор нэртэй уг төслийн гол зорилго нь нисдэг автомашин зохион бүтээх бөгөөд Тоёота компани 375 мянган америк долларын хөрөнгө оруулалт хийнэ. За төслийг хэрэгжүүлэх хугацаа 3 жил байх юм.

Төслийг хэрэгжүүлэгч багийнхан, сайн дурын эрдэмтэд болон Тоёота компани ирэх 2019 он гэхэд, эхний туршилтыг хийж, олон нийтэд танилцуулах бөгөөд, тэдний гол зорилго бол зуны 32 дахь удаагийн олимпийн наадам болон паралимпийн галт бамбарыг энэхүү нисдэг машины тусламжтайгаар асаахаар төлөвлөж байгаа юм байна. Харин төслийг цааш үргэлжлүүлж, загвар хийцийг сайжруулсаар, 2050 он гэхэд хэрэглээнд нэвтрүүлэх стратегийн төлөвлөгөө боловсруулжээ.  

"Skydrive" нэртэй энэхүү нисдэг автомашин нь 8 сэнстэй, 2,9 метрийн урттай, 1,3 метрийн өргөнтэй, 1,1 метрийн өндөртэй бөгөөд, газраас дээш 10 метрийн өндөрт хөөрөх чадалтай, 150 км цаг хүртэл хурдлах өндөр хүчин чадалтай, харагдах байдлын хувьд ер нь нисдэг дронтой төстэй байх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тоёота нисдэг машины төсөлд хөрөнгө оруулна  
Үзсэн: 586 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй