НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд Умард Солонгосын эсрэг авсан бүх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, бусад улс орнуудад ч энэ жишгийг дагахыг шуурхай, нухацтай шаардахаа мэдэгдлээ. Мөн Солонгосын хойгийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, цаашид нэмэлт хориг арга хэмжээнээс авхуулаад бусад арга хэмжээнүүдийг авахаа илэрхийллээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийнхөн Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохыг эрмэлзэж буйгаа тодорхой алхмуудаар илэрхийлэх шаардлагатайг ч тэмдэглэсэн байна. Түүнчлэн, Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах алхам хийх нь чухал байгааг мэдэгдэлдээ онцолжээ. Энэ мэдэгдэлтэй нь холбоотойгоор Аюулгүйн зөвлөл урьдын адил анхааруулж, шахаж шаардсан мэдэгдэл төдийгөөр Умардын пуужингийн туршилтад хариу барилаа гэх шүүмжлэгчид ч гарч байна.
Түүнчлэн мэдэгдэл биш тогтоол гаргалаа ч Умард Солонгос тэртэй тэргүй дагаж биелүүлэхгүй нь тодорхой гэдгийг сануулж байгаа. Гэхдээ Аюулгүйн зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаас гаргасан мэдэгдлээс харахад Пхеньян дахин цөмийн эсвэл пуужингийн туршилт хийвэл тус улсын эсрэг бодитой арга хэмжээ авах нь бараг л тодорхой байгааг мэргэжилтнүүд тэмдэглэж байгаа юм.
| Умард Солонгосоос цөмийн болон пуужингийн туршилтаасаа татгалзахыг шаардлаа | ||
| Үзсэн: 641 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.