Шууд Chart

Хятад улс “Алтан виз”-д 24 тэрбум ам.доллар зарцуулжээ

2017-05-16 16:35:44

Дэлхий дахиныг хамарсан “Алтан виз” хөтөлбөрт сүүлийн 10 жилийн хугацаанд Хятадын 100 мянга гаруй  иргэн хамгийн  багаар бодоход 24 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж "Ассошэйтэд  пресс"  мэдээлж  байна.

“Алтан виз” бол аль нэг улсад хөрөнгө оруулалт хийснийх нь   хариуд тухайн оронд оршин суух эрх олгодог хөтөлбөр юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд 40 гаруй мянган  Хятадын иргэн АНУ-д нийтдээ  7.7 тэрбум долларын хөрөнгө  оруулалт хийсэн нь  бусад орныхтой  харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм. Хятадын “Хэнри" Олон улсын зөвлөх групп “Америкийн хөрөнгө оруулагчдын виз” хөтөлбөрийн хүрээнд 500 мянган ам.долларын санхүүжилт хийвэл гэр бүлээрээ АНУ-д оршин суух ногоон картны эзэн болох  боломжтой гэсэн саналыг  иргэдэд  тавьдаг  байна. 

"Хэнри" Олон улсын зөвлөх групп нь хөрөнгө оруулалтын ийм цагаачлалын зөвлөгөө өгдөг Хятадын олон мянган зуучлагч агентлагуудын нэг юм. Америк болон Канад  улс  нь   өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 76 мянган визийг хөрөнгө оруулагчид болон гэр бүлд нь  олгосон нь  хамгийн  өндөр үзүүлэлт болж  байна.  АНУ-ын “И Би-5” хөтөлбөрийн  дагуу 10 ажлын байр бий болгох бизнест 500 мянган долларын хөрөнгө оруулсан хүн бүрт  ногоон карт олгодог гэнэ.

Хятадын хөрөнгө оруулагчдыг  Америк, Канадын боловсролын систем ихээхэн татдаг  байна.  Сүүлийн 10 жилийн хугацаанд “алтан виз”-ийн хөрөнгө оруулагчдын тоо  100 мянгад  хүрсэн  бол  2010-аас 2015 оны хооронд энэ тоо 3 дахин нэмэгдсэн  байна. Ингэснээр Америк, Канад улсуудад ойролцоогоор 27 тэрбум долларын санхүүжилт босгосон  байна. 

Мөн  Хятадын иргэд  өөр бусад орнуудад  хөрөнгө оруулалтын хийж  оршин  суух эрх авах  хүсэлтэй байгааг ч “AP”-ын шинжээчид мэдэгдэж байгаа юм. Харин  "Алтан  виз"  хүсэгчдийн тоо ийнхүү нэмэгдэх болсон  нь  Хятадад  дахь  үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлттэй  холбоотой гэж шинжээчид  тэмдэглэж  байна.  Сүүлийн 10 жилийн дотор үл хөдлөх хөрөнгийн үнэ 3 дахин өссөний дотор Бээжин хотод л гэхэд байрны үнэ 25 хувиар нэмэгдсэн байна. Мөн  Хятадын хотуудад  агаарын бохирдол ихсэж байгаа нь хилийн  чанадыг  зориход  нь  нөлөөлж байгаа аж. Арваад жилийн өмнө байр худалдаж авсан хүмүүс одоо “алтан виз” авч чадахуйц үнээр түүнийгээ эргэн борлуулж чадах болжээ.  Хятад иргэдийн дунд “алтан виз”-ы эрэлт хэрэгцээ хэтэрхий их байгаатай холбоотойгоор зарим улс орнууд хөрөнгө оруулалтын нөхцлийг чангатгаж байгаагийн дотор Канад улс ийм  хүсэлтийг хүлээн  авахааргүй  болж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятад улс “Алтан виз”-д 24 тэрбум ам.доллар зарцуулжээ  
Үзсэн: 2119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй