Шууд Chart

Ерөнхийлөгч Трамп ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай уулзахдаа нууц мэдээллийг задруулсан уу

2017-05-16 16:53:42

Нэрийг нь нууцалсан  эх сурвалжийн мэдээлэлд  үндэслэн  Ерөнхийлөгч Дональд Трампыг Оросын гадаад хэргийн сайдтай  уулзах үеэрээ  нууц  мэдээлэл задруулсан хэмээсэн АНУ-ын томоохон хэвлэлүүдийн мэдээлэл  шуугиан дэгдээгээд  байна. Энэ мэдээлэл CNN, Reuters, BBC зэрэг олон улсын томоохон  хэвлэл мэдээллийн  хэрэгслүүдийн онцолж байгаа өнөөдрийн гол  сэдэв нь болж  байгаа юм.  

Задруулсан мэдээлэл нь "Исламын улс"  террорист  бүлэглэлтэй  холбоотой  гэх бөгөөд Америкийн сонинууд  эх  сурвалжийнхаа  нэрийг  нууцалж  байгаа аж. Мөн  Ерөнхийлөгч Трампаас Лавровт  ам  алдаж  задруулсан мэдээллийг нууц  мэдээлэл  харилцан  солилцох гэрээний дагуу Америкийн түнш орноос  өгсөн  мэдээлэл  гэж   хэвлэлүүд  баталж байна. Ерөнхийлөгч Трамп нууц мэдээлэл задруулснаас болж энэ мэдээллийн  эх  сурвалж, мэдээлэл цуглуулах  арга  барилыг  ил  болгочихлоо  хэмээн болгоомжлуулж  байгаа юм байна. 

"Вашингтон  пост" сонинд  "Энэ мэдээллийн нууцлал  маш өндөр.  Америкийн Холбоотон орнуудад  ч  танилцуулагдаагүй.  Цагаан ордонд  зөвхөн  цөөн  тооны албаныханд тараасан  байсан" хэмээн тэмдэглэн бичсэн байна.  Харин  Цагаан ордны  албан ёсны төлөөлөгч мэдэгдэл  хийж энэ мэдээллийг  эрс  няцаасан  байна.  Мөн   Ерөнхийлөгчийн Трампын ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай  хийсэн  уулзалтад байлцсан АНУ-ын Үндэсний  аюулгүй байдлын  зөвлөх Дина  Пауэлл  энэ бүхнийг   няцааж байна. Ерөнхийлөгч Трамп,  Сергей Лавров болон  АНУ дахь  ОХУ ын элчин сайд  Сергей Кисляк нар  оролцсон  энэ уулзалтаар  зөвхөн  Орос-Америкт тулгарч  байгаа  аюул  заналхийллийн талаар л хэлэлцсэн  хэмээн тэрээр баталсан байна. Үүнтэй зэргэцэн ""Вашингтон пост", "Нью-Йорк  таймс"-ийнхан  Дональд Трампын  гол  шүүмжлэгчид  гэхэд  болно. Тэдгээр сонинууд сонгуулийн өмнө Трампын  өрсөлдөгчийг дэмжиж байсан" гэдгийг BBC сануулсан  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ерөнхийлөгч Трамп ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай уулзахдаа нууц мэдээллийг задруулсан уу  
Үзсэн: 777 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй