Японы угсаа залгамжлах ханхүү Акишиногийн охин болох гүнж Мако хуримаа хийхээр болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Өдгөө 25 настай Мако жирийн иргэнтэй гэрлэхээр болсон байна. Гүнжийн сүйт залууг Кэй Комуро гэдэг аж. Тэрбээр наран шарлагын газарт аялал жуучлалын ажилтан хийдэг гэнэ.
Хос анх зоогийн газарт танилцсан бөгөөд хэсэг хугацаанд гэр бүлээсээ нууцаар болзсон байна. “Гүнжийн хурим удахгүй болно” хэмээн Японы Хааны ордноос мэдээллээ.
Мако гүнж Японы “Christian University” их сургуулийг төгссөн билээ. Түүний дурлалт залуу мөн уг сургуулийг төгссөн байна. Гүнж ийнхүү энгийн иргэнтэй хуримаа хийснээр хааны ордноос явж, хэргэм зэргээ хураалгах юм.
Хааны гэр бүлийн эмэгтэй гишүүд буюу гүнж нар жирийн иргэнтэй гэрлэвэл хааны ургийн бичгээс хасдаг уламжлалтай. Ерөнхий сайд асан Жуничиро Койзуми 2005 онд уг журмыг халах нь зөв хэмээн парламентад санал асуулга явуулсан ч дэмжлэг аваагүй билээ.
| Японы гүнж Мако хуримаа хийхээр болжээ | ||
| Үзсэн: 668 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.