1814 оны тавдугаар сарын 17-ны энэ өдөр Норвегийн вант улс үндсэн хуулиа баталжээ. Тиймээс жил бүрийн энэ өдөр улс орон даяараа үндэсний их баяр болгон тэмдэглэсээр иржээ.

Норвеги өмнө нь бие даасан улс байсангүй. Данийн вангууд Норвегийг 1380 оноос эхлэн захирч байгаад 1814 онд Швед улстай хийсэн дайнд ялагдсаны дараа Шведийн мэдэлд орсон байлаа.
Гэхдээ норвегиуд энэ шилжилтийн хугацаанд төрийн чуулганы депутатуудыг цуглуулж, Эйдсволл хотноо үндсэн хуулиа батлан үндсэн хуульт вант улс болжээ.
Шведийн ван Норвегийн шинэ захирагч болсон учир Швед улс тэр хуулийг нь хүлээн авахаас өөр аргагүй болсон түүхтэй юм.
| Норвегийн вант улсын "Үндсэн хуулийн өдөр" тохиож байна | ||
| Үзсэн: 1058 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.