Олон улсын цахилгаан холбооны байгууллага нь 1865 оны энэ өдөр анх олон улсын телеграфын холбоо нэртэйгээр Францын нийслэл Парис хотноо байгуулагдаж байжээ. Мөн НҮБ-ын хамгийн анхны төрөлжсөн байгууллагуудын нэг юм.

Байгууллагын төв нь Швейцарийн холбооны улсын Женев хотноо байрладаг. Өнөөдрийн байдлаар дэлхийн 193 орон гишүүнээр элсээд байгаа энэ байгууллагад Монгол Улс 1964 онд олон улсын цахилгаан холбооны байгууллагын гишүүн орон болжээ.
1992 оноос хойш радио, цахилгаан холбоо, хөгжил гэсэн гурван секторт хуваагдан олон улсад ашиглаж байгаа радио давтамж, хиймэл дагуулын орбит, асар хурдтай өргөнжин тэлж байгаа мэдээлэл, цахилгаан холбооны дэд бүтэц, системүүд мөн тэдгээрийн аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлт гэх мэт олон чиглэлээр дэлхийн улс оронтой идэвхтэй хамтын ажиллагаа явуулдаг салбарын тэргүүлэгч байгууллага юм.
| Олон улсын цахилгаан холбооны байгууллага 1865 онд байгуулагджээ | ||
| Үзсэн: 1344 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.