Шууд Chart

187 жилийн өмнө зүлэг тэгшлэгч машиныг анх үйлдвэрлэж эхэлжээ

2017-05-18 14:00:00

Одоогоос 187 жилийн өмнө буюу 1830 оны тавдугаар сарын 18-ны энэ өдөр зүлэг тэгшлэгч машиныг анх үйлдвэрлэж эхэлсэн юм байна. Анхны машины загварыг Английн зохион бүтээгч Эдвин Беард Бадинг гэгч хүн 1795 онд зохиожээ.

Үүнээс хойш маш олон хүн төрөл бүрийн эдлэн газарт зориулсан зүлэг тэгшлэгч машиныг бүтээх санааг гаргаж байжээ. Тухайн үед хэлбэр хэмжээ нь одоогийн зүлэг тэгшлэгчтэй харьцуулахад овор ихтэй, чанга дуутай, аюулгүй байдлыг хангалттай хангаж чадаагүй гээд хэд хэдэн дутагдалтай талуудтай байсан байна.

Харин өнөө цагт орчин үеийн техник технологийн дэвшлийг агуулсан зөвхөн түрээд явах бус харин өөрөө унаад явах боломжтой хэрэглэхэд авсаархан орчин үеийн зүлэг тэгшлэгч машиныг төрөл бүрийн зориулалтаар эдлэн газар, гольфийн талбай, хувийн цэцэрлэгт хүрээлэн, амралтын газар гээд бүхий л газарт хэрэглэх болсон юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

187 жилийн өмнө зүлэг тэгшлэгч машиныг анх үйлдвэрлэж эхэлжээ   
Үзсэн: 1280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй