"Картиватор" компани "Тоёота" компанийн дэмжлэгтэйгээр бүтээх нисдэг машиныхаа загварыг 2020 онд танилцуулах болсноо мэдэгдсэн байна. Энэ тухай Никкей Асиан Рэвэв агентлаг уламжилсан байна.

Тус мэдээлэлд онцолсноор Японы эрдэмтэн судлаачид шинэ загварын нисдэг машинаа 2020 онд Токиод зохиогдох зуны Олимпийн их наадмын үеэр олон нийтэд танилцуулна гэсэн юм. Эхний загварын туршилтыг ирэх 2018 онд хийхээр төлөвлөж буй юм байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар "Скайдрайв" төслийн хүрээнд хийгдэх нисдэг машин нь агаарт 100 км цаг хүртэл хурдалж, харин хурдны зам дээр дээд тал нь 150 км цаг хүртэл хурдлах боломжтой юм байна.

| Нисдэг машиныг 2020 онд танилцуулна | ||
| Үзсэн: 1028 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.