Шууд Chart

АНУ, Саудын Араб хоёр 110 тэрбум долларын өртөг бүхий зэвсгийн наймаа хийлээ

2017-05-21 12:00:00

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабт хийж буй айлчлалынхаа эхний өдөр АНУ-ын түүхэнд урьд өмнө байгаагүй том хэмжээний зэвсгийн наймаа хийлээ. Талууд стратегийн түншлэлийг бэхжүүлэхээр тохиролцохын хажуугаар 280 тэрбум долларын өртөг бүхий хэд хэдэн гэрээ хэлцэл хийсэн байна.

Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Шон Спайсерын мэдэгдсэнээр батлан хамгаалах салбарт 109.7 тэрбум долларын өртөг бүхий гэрээ байгуулжээ. Энэ гэрээнд Саудын Арабын Ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын сайд, хун тайж Мухаммед бен Сальман аль-Сауд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон нар гарын үсэг зурлаа.

Гэрээнд вант улсын зэвсэгт хүчнийг шинэчлэх заалт орсон бөгөөд ялангуяа вант улсын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчнийг үндсээр нь шинэчлэх заалт орсон байна. Мөн АНУ Саудын Арабт 10 жилийн хугацаанд 350 тэрбум долларын үнэ бүхий зэвсэг техник нийлүүлэх тухай санамж бичиг баталжээ. Мөн вант улсын агаарын тээврийн “Саудын Араб” компани Америкийн нисэх онгоц үйлдвэрлэгч “Боинг” компаниас хэд хэдэн агаарын хөлөг худалдаж авах гэрээ байгуулсан байна.

Саудын Арабын газрын тосны “Сауди-арамко” компани Америкийн газрын тосны компаниудтай хамтран ажиллах тухай 50 тэрбум долларын үнэ бүхий гэрээ байгууллаа. Трампын айлчлалтай давхцан вант улсад Америк-Саудын эдийн засгийн форум болж, АНУ-ын 50, Саудын Арабын 40 компанийн  удирдагчид томоохон гэрээ хэлцэл байгууллаа. Форумд оролцогчид цаашид уулзалтыг жил бүр зохион байгуулахаар тохирсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Саудын Араб хоёр 110 тэрбум долларын өртөг бүхий зэвсгийн наймаа хийлээ  
Үзсэн: 1603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй