“Хар далайн эдийн засгийн хамтын ажиллагаа” байгууллагын 25 жилийн ойд зориулсан дээд хэмжээний уулзалт Истанбул хотод өнөөдөр эхэлж байна. Өнөөдөр “Хар далайн эдийн засгийн хамтын ажиллагаа” байгууллагын гишүүн орны Гадаад хэргийн сайд нар уулзана, харин маргааш гишүүн орнуудын төр, засгийн тэргүүнүүдийн уулзалт болно.
Дээд хэмжээний уулзалтын үеэр Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоан, Ерөнхий сайд Бинали Йылдырым нар хэд хэдэн хоёр талт уулзалт хийнэ. Тухайлбал, Ерөнхий сайд Йылдырым ОХУ-ын Засгийн газрын дарга Дмитрий Медведевтэй уулзаж, Орос-Туркийн харилцааг хэлэлцэнэ.
“Хар далайн эдийн засгийн хамтын ажиллагаа” байгууллагын уулзалтад оролцогчид бүс нутгийн эдийн засгийн асуудал, байгууллагын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх асуудал хэлэлцэх юм байна. “Хар далайн эдийн засгийн хамтын ажиллагаа” байгууллага бол эгнээндээ өмнөд Балкан болон Хар далай орчмын 12 орныг багтаасан Засгийн газар хоорондын байгууллага. 1992 онд үүсэн байгуулагдсан. Байгууллагын төв байр Истанбул хотод байрладаг.
| “Хар далайн эдийн засгийн хамтын ажиллагаа” байгууллагын дээд хэмжээний уулзалт болж байна | ||
| Үзсэн: 1257 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.