АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн уулзалтаар Холбооны мөрдөх товчооны захирал Жеймс Коми огцорсон тухай асуудлыг огт хэлэлцээгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ. “Бид хоёр энэ сэдвийг огт хөндөөгүй” гэж Лавров мэдэгдэж байна. Трамп Лавровтой уулзахдаа Холбооны мөрдөх товчооны захирал Жеймс Комийг огцруулсан тухайгаа дуулгасан гэж “Нью-Йорк таймс” сонин энэ сарын 19-ний дугаартаа бичсэн юм.
“Би дөнгөж сая Холбооны мөрдөх товчооны тэргүүнийг халлаа. Тэр юу ярьж байгаагаа мэдэхгүй байгаагаас үзэхэд түүний толгой эргэсэн бололтой. Оросоос болж надад маш их шахалт үзүүлж байсан. Одоо л нэг юм ачаа хөнгөрлөө” гэж Трамп Оросын сайдад хэлсэн гэж “Нью-Йорк таймс” сонин нотолж байна.
Америкийн Ерөнхийлөгч болон Оросын Гадаад хэргийн сайдын уулзалт Комийг огцруулсны маргааш буюу тавдугаар сарын 10-нд болсон юм. Жеймс Коми Холбооны мөрдөх товчоо Трамп Оросын түшмэлүүдтэй холбоотой гэх асуудлыг шалгах комиссийг тэргүүлж байсан.
Тэгээд ч сөрөг хүчин Комийг огцруулсан нь мөрдөн байцаалтад нөлөөлөх гэсэн Ерөнхийлөгчийн оролдлого гэж үзэж байна. Холбооны мөрдөх товчооны тэргүүн асан Орос улс АНУ-д болсон сонгуульд нөлөөлсөн гэх асуудлаар олны өмнө мэдүүлэг өгөхийг зөвшөөрчээ.
| Сергей Лавров:Трамптай хийсэн уулзалтаар Холбооны мөрдөх товчооны дарга огцорсныг хэлэлцээгүй | ||
| Үзсэн: 1070 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.