ОХУ-ын зүгээс БНАСАУ-тай холбоотой асуудлыг шийдэхэд хариуцлагатай хандана гэдэгт Япон улс найдаж байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Фумио Кисида мэдэгдлээ.
“Орос, Хятад хоёр Умард Солонгост маш их нөлөөтэй. Иймээс Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болох Орос улс Умард Солонгостой холбоотой асуудлын шийдэлд хариуцлагатай хандана гэдэгт Япон улс найдаж, итгэж байна” гэдгийг Кисида цохон тэмдэглэсэн байна.
Тэрбээр цааш нь хэлсэн үгэндээ “Токио болон Москвагийн хооронд улс төрийн харилцан яриа өрнөж байгаа энэ үед Орос улстай Солонгосын хойгийн аюулгүй байдлыг хэлэлцэх нь чухал” гэдгийг онцоллоо.
Хэрвээ Умардын зүгээс өдөөн хатгалт үргэлжлэх аваас Пхеньяны эсрэг тогтоосон олон улсын хориг арга хэмжээг улам бүр чангатгах зайлшгүй шаардлага гарна гэдгийг ноён Кисида мэдэгдлээ. Пхеньян өнгөрсөн оны эхээр цөмийн туршилт хийж, дараа нь нэг их удалгүй хиймэл дагуул бүхий баллистик пуужин харваснаар Солонгосын хойгийн байдал хурцадсан.
2016 оны есдүгээр сард БНАСАУ дахин цөмийн туршилт хийж, бүтэн жилийн турш 20-иод пуужин туршин харвасан бөгөөд энэ жил ч гэсэн пуужингийн туршилт үргэлжилж байна.
| ОХУ БНАСАУ-ын асуудалд хариуцлагатай хандана гэдэгт Япон улс найдаж байна | ||
| Үзсэн: 996 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.