Шууд Chart

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад хүний эрхийг хамгаалахын төлөө жагслаа

2017-05-21 18:15:00

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын нийслэл Претори хотод эрчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүд хүчирхийлэлд маш их өртөх болсныг эсэргүүцэж жагсаал хийжээ. Жагсаалд хэдэн зуун хүн, ихэвчлэн эрчүүд оролцсон байна.

Жагсаалыг цагаан өнгийн өмсгөл өмссөн эмэгтэй тэргүүлж явсан байна. Зарим жагсагч гэр бүлийн хүчирхийлэлд өртөн амиа алдсан эмэгтэйчүүдийн нэр бүхий плакат барьсан байжээ. Эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчдын хэлж байгаагаар сонин хэвлэлд гэр бүлийн хүчирхийлэл, хүчин, аллагын талаарх мэдээлэл тасрахаа байсан энэ цаг үед энэ бүгдийн хариуцлагыг эрчүүд хуваалцах цаг нь ирсэн гэнэ.

Албан ёсны тоо баримтаар л гэхэд өнгөрсөн 2016 онд тус улсад цагдаагийн байгууллагад хүчирхийлэлд өртсөн гэх 64 мянган гомдол иржээ. Энэ долоо хоногт тус улсын Ерөнхийлөгч Жейкоб Зума гурван настай охиноо алдсан гэр бүлтэй уулзсан байна. Энэ гурван настай охиныг гэмт этгээдүүд хүчирхийлж, амь насыг нь хороожээ. Зума улс оронд бий болсон энэ хүчин, хүчирхийллийн нөхцөл байдлыг “гамшиг” гэж тодорхойлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад хүний эрхийг хамгаалахын төлөө жагслаа  
Үзсэн: 1269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй