Сүүлийн жилүүдэд орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсвөөр Дорноговь аймагт бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа нь сайшаалтай ч тэдгээрийг хайрлан хамгаалах, хариуцах эзэнгүй байгаагийн улмаас татвар төлөгчдийн мөнгө салхинд хийсч байна. Үүнд ард иргэдийн хяналт үгүйлэгдэж байгаа юм.
Тодруулбал, 2014 оны намар Дорноговь аймгийн Сайншанд сумын Нэгдүгээр сургуулийн дэргэд хөлбөмбөгийн талбайг орон нутгийн санхүүжилтээр буюу 249 сая төгрөгөөр байгуулсан. Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөлбөмбөгийн спортыг орон нутагт хөгжүүлэх зорилгоор энд гандбол, сагсан бөмбөг гүйлтийн зам талбайг иж бүрнээр нь ашиглалтад оруулж байв. Гэвч өнөөдрийн байдлаар тус хөлбөмбөгийн талбайн зүлэг салхинд хийсч, шороонд дарагдсан байдалтай болоод байна гэж Дорноговь аймаг дахь манай сурвалжлагч З.Энхзул мэдээллээ.




| Орон нутгийн төсвөөр байгуулсан хөлбөмбөгийн талбай салхинд хийслээ | ||
| Үзсэн: 1540 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.