Италийн алдарт зураач Леонардо да Винчийн уран бүтээлүүд дунд дөрвөн эмэгтэйн хөрөг зураг байдгийн нэг нь “Булга тэвэрсэн эмэгтэй” юм. Дэлхий дахинаа танигдсан хамгийн алдартай энэхүү уран зургийг Леонардо да Винчи 1489-1490 оны хооронд зуржээ. Милан хотын захирагч Людвик Леонардог түүнийг ихэд тоон, өөрийнхөө удирдлагад ажиллуулдаг байснаас гадна өөрийн хажууд авч бүтээл хийлгэдэг байсан гэдэг.
“Булга тэвэрсэн эмэгтэй” хэмээх хөрөг зурганд тэрээр захирагч Людвик Спрукийн дурлалт эмэгтэй Сесилия Галлераниг булга тэврэн ялимгүй зүүн тийш харж буй байдлаар дүрслэн буулгажээ. Тухайн үед бүсгүй 16-17 орчим настай байсан хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг байна. Мөн энэ бүсгүй тухайн үеийн дуучин, жүжигчин мэт гайхалтай авьяаслаг нэгэн байжээ.

Энэхүү бүтээлийг Польшийн Засгийн газарт өнгөрөгч оны 12 дугаар сард хувийн нэгэн цуглуулагчийн цуглуулгаас авсан бөгөөд улсынхаа үндэсний музейд дэлгэж, олны хүртээл болгож байгаа нь энэ юм.
Учир нь уг уран бүтээлийг төдийлөн олонд дэлгэн харуулж байгаагүй аж. Олон улсын урлаг судлаачид уг хосгүй үнэт бүтээлийг 105 сая америк доллараар үнэлдэг юм. "Булга тэвэрсэн эмэгтэй" хөрөг зургийг ирэх хоёр жилийн хугацаанд олны хүртээл болгох бөгөөд харин үүний дараа цуглуулагчид нь буцаан өгөх юм байна.
Леонарда да Винчийн олон сайхан уран бүтээл цаг хугацааны эрхээр үрэгдэж, бас тэр олон бүтээлээ дуусгаж чадаагүй гэдэг. Түүний уран бүтээл хэмээн нэрлэгддэг 17 зураг байдаг бөгөөд хоёр ч зургийнх нь зөвхөн хуулбар л байдаг байна.
| “Булга тэвэрсэн эмэгтэй” хөрөг зургийг Польшийн музейд дэлгэлээ | ||
| Үзсэн: 3540 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.