Хоёр жил тутам нэг удаа зохион байгуулдаг Венецийн олон улсын уран зургийн үзэсгэлэн энэ сарын 13-нд нээлтээ хийсэн. Италийн Венец хотын зөвлөлөөс анх 1895 онд хотынхоо нэрэмжит урлагийн наадмыг зохион байгуулж, өдгөө дэлхийн хамгийн том олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнгүүдийн “Өвөг эцэг” хэмээн нэрлэгдэх болж, цар хүрээ, чансаагаараа ч тэргүүлсээр байна. 57 дахь удаагийн наадамд 51 орны 120 уран бүтээлч оролцож, өөрийн сор болсон уран бүтээлүүдээ толилуулж байна.

Харин энэ удаагийн наадамд Ази тивийн уран бүтээлчдийн бүтээлийг онцолж байна. Тэр дундаа Япон, Өмнөд Солонгос болон Хятад улсын уран бүтээлчдийн бүтээлийг онцолж байгаа юм. Японы уран бүтээлч Такахиоро Ивасаки Японы орчин үеийн амьдралын хэв маягийг харуулсан уран бүтээлүүдээ дэлгэн харуулжээ.
Өмнөд Солонгосын уран бүтээлчид болох Коди Чой, Лее Ван нарын хамтран гаргаж байгаа “Биеийн тэнцвэр” нэртэй уран бүтээлийг мөн онцолж байна.

Харин Хятадын уран бүтээлчдийн хувьд Танг Нанн, Ву Жиайн, Ванг, Яао Хуйфен нар хамтран өөрийн улсыг төлөөлөн өөрийн улсын уламжлалт соёл, зан заншил, гар урлалын тухай бүтээлүүдээрээ оролцож байна.
Харин манай улсын хувьд өнгөрөгч 2015 онд зохион байгуулагдсан Венецийн 56 дахь удаагийн наадамд уран бүтээлч Үнэн-Энх, Энхболд нар эх орноо төлөөлөн оролцож эхэлсэн байна. Харин энэ жил Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооноос Монгол Улсаа төлөөлөн оролцох уран бүтээлчээр Чимэддорж, Энхтайван, Мөнхболор, Болортүвшин, Даваажаргал зэрэг таван уран бүтээлч оролцож байна.
57 дахь удаагийн Венецийн урлагийн наадам ирэх 11 дүгээр сарын 26-ныг хүртэл үргэлжлэх юм.
| Олон улсын уран зургийн 2017 оны Венецийн наадам Азийн уран бүтээлчдийг онцолж байна | ||
| Үзсэн: 1360 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.