Шууд Chart

"Apple-1" компьютер дуудлага худалдаагаар түүхэндээ хамгийн доод үнийг тогтоолоо

2017-05-23 10:54:46

Компьютерийн програм хангамж, суурин компьютер болон зөөврийн компьютер, ухаалаг гар утас зэрэг электрон хэрэгслийг загварчлан зохион бүтээж борлуулдаг АНУ-ын "Apple" корпорацийг 1976 онд анх Стив Жобс, Стивен Возниак нар үүсгэн байгуулсан түүхтэй. Тус корпорацийн хамгийн анхны бүтээл болсон уг компьютерийг 1976 онд Жобсын гэрийн агуулахад 50 ширхэг угсарч бүтээсэн гэдэг.

Тухайн үедээ компьютерээ орон нутгийн дэлгүүрт 500 $-аар худалдаалж байв. "Apple-1" нь тооцоолон бодох техникийн салбарт хувьсгал хийсэн бүтээл болсон гэж шинжээчид үздэг юм.

Өнгөрөгч жилүүдэд тус корпорацийн бүтээсэн, анхны загварыг орон орны дуудлага худалдааны агентлагууд үнэ хаялцуулж, худалддаг байсан. Харин энэ удаад Германы дуудлага худалдааны "Тим Брекер" агентлаг "Apple-1" компьтерийг дуудлагаар худалдлаа. Энэ удаагийн дуудлага худалдаа өмнөх дуудлага худалдааг бодвол өвөрмөц онцлогтой болсон.

Энэ удаад "Apple-1" компьютерийн хамгийн эхний загварын 14 дэх нь болж үйлдвэрлэгдсэн, хамгийн гол бүрэн ажиллагаатай компьютерийг үнэ хаялцаж, худалдсан. Ингэхдээ компьютерээс гадна хэрхэн хэрэглэх заавар, тухайн үед худалдан авч байсан үнийн дүнтэй баримт, бүхий л дагалдах хэрэгслийг бүгдийг багтаасан байна.

Дэлхий дээр яг ийм бүрэн ажиллагаатай, бүх дагалдах хэрэгсэл нь бүрэн бүтэн ердөө 8 ширхэг л компьютер байдаг аж. Дуудлагаар худалдаалахдаа хамгийн бага үнийн санал хэлсэн хэрэглэгчийг санамсаргүй түүврийн аргаар сонгожээ. 

Харин үнийн дүн нь 101.325 америк доллар болсон байна. Энэ нь "Apple"-ийн түүхэн дэх хамгийн бага үнээр худалдагдсан тохиолдол болж байгаа юм. Энэ загварын компьютерийн хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол нь өнгөрөгч 2014 онд тохиожээ. Тодруулбал, 905 мянган америк доллараар дуудлага худалдаанд борлуулагджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Apple-1" компьютер дуудлага худалдаагаар түүхэндээ хамгийн доод үнийг тогтоолоо   
Үзсэн: 850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй