Технологийн салбарт Алиас нэртэй робот нисгэгчийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Дарпа агентлагийн бүтээсэн робот-нисгэгч "Боинг-737" туршилтын загварын онгоцыг амжилттай жолооджээ.
Энэ нь тус роботын хийж байгаа гурав дахь төрлийн онгоцон дээр хийсэн туршилт нь юм байна. Туршилтыг АНУ-ын Массачусетс мужийн Кембрижийн их сургуулийн Үндэсний тээврийн системийн туршилтын төвд хийжээ. Тус робот нь нислэгийн зурвасаас хөөрөхийнхөө өмнө хөдөлгүүрээ болон бусад техникийн бүрэн байдлыг өөрөө шалган, улмаар бүх үйлдлийг зааврын дагуу бүрэн гүйцэт хийж чадсан байна.
![]()
Гэхдээ робот туршилтын үеэр хөлгийн бүхээгт хоёрдугаар нисгэгчийн байрлалд даалгаврыг гүйцэтгэсэн юм. Түүнд суурилуулсан өндөр хурдны процессороор тоноглогдсон систем болон камерын тусламжтайгаар хяналтын самбар болон удирдлагын товчлууруудыг удирджээ. Харин жолоодлогын үүргийг гүйцэтгэхдээ роботын механикжсан гарны оролцоотойгоор онгоцыг жолооджээ.
Ингэснээр энэ туршилт нь робот нисгэгчийн хийж байгаа хамгийн анхны төдийгүй хамгийн том иргэний зориулалтын онгоцонд хийсэн туршилт болсон байна. Зохион бүтээгчдийн хэлж байгаагаар хэрэв нислэгийн үед нэгдүгээр жолоочийн биеийн байдал муудах болон онгоцыг жолоодох боломж хязгаарлагдах тохиолдолд робот нисгэгчийн үүрэг чухал ач холбогдол үзүүлнэ гэж онцолсон юм.
| "Боинг-737" загварын онгоцыг робот жолооджээ | ||
| Үзсэн: 901 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.