Баруун Монгол урлаг соёлын “Уран манлай төв”-өөс “Монгол туургатны икэлийн өв соёл” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Аймгийн нийт сумыг дөрвөн бүс болгон хувааж Тэс, Цагаанхайрхан, Наранбулаг, Бөхмөрөн суманд хэлэлцүүлгээ хийсэн байна.
Уулзалт хэлэлцүүлэгт Увс аймгийн Боловсрол соёл урлагийн газар, урлаг судлаачид, соёл урлагийн салбарт ажиллаж байсан ахмад буурлууд, сумуудын урлаг соёлын байгууллага, залуучууд, хүүхэд багачууд өргөнөөр оролцож, Икэлийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, цаашид авах арга хэмжээ, тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй хэлэлцсэн байна.
“Уран манлай төв”-өөс Икэлийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах ажлыг 2013 оноос эхлүүлж улмаар 2016 онд сум бүрт сургагч багш бэлтгэн ажиллуулсан бөгөөд эдгээр ажлын үр дүнг харах, иргэдийн санал бодлыг сонсох, шат дараалан хийгдэх ажлын санал санаачлагыг олох зорилгоор сумын энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Сумдын икэлчдийн өсвөрийн залгамж халаа сайжирсан байгааг зохион байгуулагчид сайшааж, цаашид улам эрчимжүүлэх ажлыг эхлүүлэх, энэ ажлыг төр засгаас дэмжих шаардлагатайг онцоллоо.
Ажлын хэсгийнхэн 1000 икэлчдийн баяр хийх, цаашид үндэсний өв соёлоо дэлгэрүүлэх, айл өрх бүхэн икэл хөгжмөө залах аян өрнүүлэх талаар Аймгийн Засаг даргатай уулзаж санал бодлоо солилцоход бүх талаар дэмжин хамтран ажилахаа илэрхийлэв.
| “Монгол туургатны икэлийн өв соёл” уулзалт хэлэлцүүлэг боллоо | ||
| Үзсэн: 721 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.