Японы хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрөөс “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийг Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Дорнод гэсэн аймгийн 30 суманд хэрэгжүүлж дууслаа. Энэ төсөлд нийт 2,5 сая ам.долларыг зарцуулсан байна.
Төслийн хүрээнд Гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх хөтөлбөр, Хичээлийн бус цагийн нэмэлт хөтөлбөр, Бага боловсрол нөхөн олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, сумдын сургууль, дотуур байруудад “Миний номын өргөө”, “Хүүхэд хөгжлийн танхим”, “Бага боловсрол нөхөн олгох танхим”-ууд байгуулах зэргээр 277.6 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна.
Дээрх төслийн хүрээнд Архангай аймгийн 10 сумын 5-10 насны 3349 хүүхэд, 6698 эцэг эх, сургууль, цэцэрлэгийн 695 багш, ажилтан, сумын ИТХ, багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, сум, багийн Засаг дарга, ЗДТГ-ын ажилтан, эмч нийлсэн 623 хүн, 374 сайн дурын иргэн хамрагдав.
“Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төсөл нь Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Японы нийгмийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжсэн байна.
| Японы хүүхдийг ивээх сангийн хөтөлбөр дөрвөн аймагт хэрэгжлээ | ||
| Үзсэн: 1017 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.