“Хаан” банк, Хавдар судлалын үндэсний төвийн хамтран хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы үзлэг оношилгоо нийслэлийн Баянзүрх дүүрэгт эхэллээ.
Аяны эмч нарын баг энэ сарын 22-30-ны хооронд дээрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран урьдчилан сонгогдсон эрсдэлт бүлгийн ард иргэдийг хорт хавдрын үзлэг оношилгоонд хамруулж, мэдлэг мэдээллийг түгээх юм.
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг дөрвөн аймаг, нэг дүүрэгт хэрэгжүүлэх бөгөөд энэ жил “Ходоодны хорт хавдрын эсрэг эрт илрүүлгийн үндэсний хөтөлбөр” боловсруулахад онцгойлон ажиллана.
Аяны эмч нарын баг тав, зургадугаар сард Сүхбаатар, Хэнтий аймаг болон Баянзүрх дүүргийн ард иргэдэд хүрч ажиллан, хавдрын нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулах юм байна.
“Хавдрын эсрэг үндэсний аян” ирэх есдүгээр сард Баянхонгор, Говь-Алтай аймагт үргэлжлэн ард иргэдэд хүрч ажиллана.
Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийг үзлэгт хамруулах, эрт илрүүлэх, хорт хавдар үүсгэгч халдвараас сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх ач холбогдолтой үндэсний хэмжээний “Хавдрын эсрэг үндэсний аян” өнгөрсөн 6 жилийн хугацаанд 100,000 гаруй иргэнийг хавдрын цогц үзлэг оношилгоонд хамруулжээ.
“Хаан” банкны хувьд тус аяныг хэрэгжихэд өнгөрсөн хугацаанд 820 гаруй сая төгрөгийн санхүүжилт үзүүлэхээс гадна орон нутгийн 2500 орчим ажилтнаа эрүүл мэндийн сайн дурын ажилтнаар бэлтгэн хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд түгээгээд байна.
| “Хавдрын эсрэг үндэсний аян” Баянзүрх дүүрэгт үргэлжилж байна | ||
| Үзсэн: 637 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.