Шууд Chart

Зуслангууд ирэх сарын 10-наас хүүхдээ хүлээж авна

2017-05-25 10:00:06

Зуслангууд нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ ирэх сарын 10-ны өдрөөс эхлэн хүлээн авахаар болжээ. Энэ жил нийслэлийн ногоон бүсэд 24 зуслан үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авснаас гурав нь шинээр байгуулагдсан зуслан юм байна.

Үүнтэй холбоотойгоор НЗДТГ, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хамтарсан Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийнхэн зургаадугаар сарын 5-8-нд зуслангуудад хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь  бататгаж өгөх болсон талаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээлсэн.

Зуслангийн нэг ээлж долоо хоног үргэлжлэх бөгөөд төлбөр нь өдрийн 23-25 мянган төгрөг байх юм. Зусланд амрах эрхийн бичгийг энэ сарын 25-наас буюу өнөөдрөөс Улаанбаатар чуулгын байранд худалдаж эхэлнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зуслангууд ирэх сарын 10-наас хүүхдээ хүлээж авна  
Үзсэн: 473 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй