Дубайд “РОБОКОП” нэртэй робот цагдаа албан ёсоор цагдаагийн тэмдэг зүүж анхны ажилдаа орж эхэлсэн байна. Түүний анхны ажлын байр бол Персийн булангийн аюулгүй байдлын мэдээллийн бага хурлын үзэсгэлэн худалдааны газар болсон байна.
Тэрээр тус үзэсгэлэн худалдааны үеэр зам талбайг хяналтандаа байлгадаг буюу тэр бүү хэл үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүмүүстэй мэндэлж, хамт зургаа хүртэл даруулдаг юм байна. Харин үзэсгэлэн худалдаа дуусмагц "Робокоп" нэртэй робот цагдаа үзэсгэлэн болсон газрын гадаа гудамж талбайд зогсон , энгийн цагдаа нарын хамтаар нийгмийн хэв журмыг сахиулдаг аж. Хүн дүрстэй зохион бүтээгдсэн робот цагдаа нь 170 см-ийн өндөртэй 100 кг орчим жинтэй гэжээ.



| Дубайд "Robocop" нэртэй робот албан ёсоор цагдаагийн үүрэг гүйцэтгэж эхэлжээ | ||
| Үзсэн: 692 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.