"Microsoft" компани өөрийн үйлдвэрлэн гаргадаг зөөврийн компьютерийн 5 дахь үеийн холимог зөөврийн компьютер буюу "Surface pro" нэртэй планшетаа танилцуулсан. Үүнийг зохион бүтээгчдийн зүгээс болон компанийн зүгээс "Apple" компанийн үйлдвэрлэн гаргадаг Макбүүк Про-той зэрэгцэх өрсөлдөгч компьютер хэмээн онцолсон байна.
Тус шинэ загварын "Surface pro" планшет нь тэжээлийн холболтгүйгээр тасралтгүй 13,5 цаг хүртэл ажиллах боломжтой гэжээ. 12,3 инчийн дэлгэц нь 8,5 мм нимгэн буюу ойролцоогоор 766,5 грамм жинтэй юм. Хүчин чадлын хувьд электрон төхөөрөмж болон компьютерийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Интел корпорацийн 7 дахь үеийн процессорыг суулгаж өгчээ. Энэ планшетийг дэлхийн зах зээл дээр ирэх сараас эхлэн 799 америк доллаар худалдаалж эхлэх юм байна.



| Microsoft: "Macbook air"-тэй зэрэгцэх өрсөлдөгч бол "Surface pro" | ||
| Үзсэн: 896 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.