Жилээс жилд дэлхийн улс оронд байгалийн гаралтай түлшний нөөц багасаж байгаа. Харин энэ асуудлыг шийдвэрлэх нэг гарц нь байгальд хор нөлөөгүй замаар эрчим хүчийг гарган авч түүнийгээ тээврийн салбарт нэвтрүүлэх юм. Харин энэ асуудлыг шийдвэрлэж чадсан байна. Тодруулбал, Энэтхэгт нарны эрчим хүчээр ажилладаг галт тэргийг төмөр замын нийтийн зорчигч тээврийн салбарт нэвтрүүлсэн байна.
Нарны эрчим хүчнээс цахилгаан гаргаж авахад байгаль дэлхийд ямар ч сөрөг нөлөөгүй. Энэ ч утгаараа техник технологи тэр дундаа тээврийн хэрэгслийн салбарт нарны эрчим хүчний бүтээл олны анхаарлыг ихээр татаж байна. Үүний нэг нь Энэтхэгт нэвтрүүлсэн нарны эрчим хүчээр ажиллах боломжтой галт тэрэг юм. Энэтхэгийн Төмөр замын компанийн мэргэжилтнүүд нарны эрчим хүчээр ажилладаг галт тэрэгний туршилтыг амжилттай хийсэн байна. Шинжээчдийн хэлж байгаагаар технологийн салбарын Ингайжейд хэмээх компанийн галт тэргэнд зориулж үйлдвэрлэн гаргасан нарны эрчим хүчний төхөөрөмжийг төмөр замын салбарт нэвтрүүлснээр, жилд 21 мянган литр түлш хэмнэх бүрэн боломжой гэсэн байна. Галт тэрэгний дээврийн хэсэгт суурилуулсан нарны зайн хураагуур өдөрт 20 килловать цаг хүртэлх эрчим хүч хуримтлуулах боломжтой гэж онцолж байна. Үүнтэйгээр холбогдуулан Энэтхэгийн шинжээчид нэгэн сонирхолтой тооцоог гаргасан байна. Тодруулбал, Энэтхэг улс төмөр замын салбар дахь нийт 11 мянга гаруй галт тэргээ бүхэлд нь нарны эрчим хүчээр ажиллуулдаг болгосон тохиолдолд ойрын 10 жилийн хугацаанд ойролцоогоор 6,3 тэрбум америк долларын эдийн засгийн хэмнэлт авчирна хэмээн мэдэгдсэн юм байна.
| Энэтхэгт нарны эрчим хүчээр ажилладаг галт тэргийг ашиглаж эхэлжээ | ||
| Үзсэн: 1888 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.