Шууд Chart

Д.Трамп холбооны прокурор Ж.Пиррог олон нийтийн өмнө шүүмжилжээ

2026-08-04 15:46:17

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтон хот дахь Линкольны дурсгалын цогцолборын тусгалт цөөрөмд учирсан гэмтэлтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн улмаас холбооны прокурор Жанин Пиррог шүүмжиллээ.

Тодруулбал, тэрбээр Пиррог шүүхийн дарамтад буулт хийсэн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Холбооны прокурорын газраас өмнө нь Олимпын тамирчин асан Дэвид Хирнийг тусгалт цөөрөмд санаатайгаар гэмтэл учруулсан хэрэгт буруутган ялласан ч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмтэл нь хүний үйлдлээс бус, засвар шинэчлэлийн ажлын доголдлоос үүдэлтэй байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсны дараа хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Мөн уг хэрэгт холбогдсон өөр гурван хүний эсрэг яллах ажиллагааг мөн зогсоожээ.

Трамп тусгалт цөөрмийн гэмтэл нь эвдрэл сүйтгэлээс болсон гэсэн байр сууриа хэвээр хадгалж байгаа бөгөөд прокурорын шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа мэдэгдсэн байна. Харин Жанин Пирро энэ асуудлаар олон нийтэд тайлбар хийгээгүй байна.


Д.Трамп холбооны прокурор Ж.Пиррог олон нийтийн өмнө шүүмжилжээ  
Үзсэн: 64 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй