Өнөөдрийн байдлаар Монгол Улсад АИ-92 шатахуун 11 хоног, АИ-95 шатахуун 13 хоног, Дизель түлш 18 хоног, Онгоцны түлш 10 хоногийн нөөцтэй байна.
Наймдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Монгол Улсад 162 вагон буюу 9720 тонн АИ-92 орж ирсэн байна.
Шуурхай штабын шийдвэрээр Улаанбаатар хотод зохицуулалт хийж эхэлснээр нэг өдөрт шатахуун авсан машины тоо 38.000-аас 115.000 болж хүртээмж 2.5 дахин нэмэгджээ.
Шатахуун түгээх станцуудад шатахуун татан авалт хийх хүртэлх хугацаанд нөөц тасалдахгүй болж дугаарлалт буурах үр дүн гарлаа гэж Засгийн газраас мэдээллээ.

| Монгол Улс АИ-92 шатахууны 11 хоногийн нөөцтэй байна | ||
| Үзсэн: 92 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.